Найман настай хүүг чемоданд нуун хил давах гээд баригджээ

Африкийн Марокко улсын хойд эрэгт орших Испанийн Сеут хотын нисэх онгоцны буудал дээр найман настай хүүг чемоданд нуун хил давахыг оролдсон 19 настай охиныг саатуулжээ. Түүний тээшийг рентгенээр харах үед охин илт сандарч эхэлсэн байна. Ингээд хилийн ажилтнууд чемодан дотор хүүхэд байгааг тогтоожээ. Цүнхийг нээж үзтэл хар арьст хүү гарч ирсэн байна.

Сүүлд тодруулахад хүү Зааны ясан эрэг улсаас гаралтай бөгөөд 42 настай эцэг нь хилийн энэ пунктэд баригдаад, хүүгээ Испани руу гаргахын тулд 19 настай охинд мөнгө төлжээ. Гэвч тэрбээр бүсгүйг хүүг нь чемоданд нууна гэж төсөөлөө ч үгүй аж. Одоогоор хүү Испанийн нэгэн хүүхдийн асрамжинд байгаа гэнэ. Харин эцэг, 19 настай охин нар Испанийн хилийн хууль бусаар нэвтрэхийг оролдсон, хүүхдийн амь насанд заналхийлсэн хэргээр шүүхийн хаалга татжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ