Хүй долоон худагт амралт, зугаалгын хөтөлбөрийн нээлт болж байна

Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хамтран “Эрүүл иргэн – Эко хөгжил II” аялал, амралт, зугаалгын хөтөлбөрийн нээлт өнөөдөр Хүй долоон худагт болж байна.
Тус хөтөлбөрийг өнөөдрөөс эхлэн энэ оны есдүгээр сарын 19 хүртэл амралтын өдрүүдэд Хүй долоон худагт үргэлжлэх бөгөөд нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагийг эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх, спортоор дамжуулан бие бялдар, зан төлөвшлийн өв тэгш хүмүүжлийг олгох, Монгол ахуй соёлоо сурталчлах, эко тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйг энгийн хэрэглээнд нэвтрүүлэх, дугуйн зам, маршрутыг нэмэгдүүлэх зорилготой аж.
Иргэд хөтөлбөр хэрэгжих хугацааны туршид амралтын өдрүүдэд Хүй долоон худагт очижX-tream спортын талбай, гудамжны сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн хөгжөөнт тоглоомны мини парк, ролк түрээсийн үйлчилгээ, дугуйн түрээсийн цэг, морин аяллын цэг, халуун хоол, цай, хүнсний бүтээгдэхүүн худалдаалах цэгээр үйлчлүүлэх боломжтой бөгөөд мэдээллийн цэг, зохион байгуулалт, хамгаалалтын алба, байнгын сахиул ажиллах юм байна.
Нийслэлийн иргэдийг хөтөлбөрт идэвхитэй оролцуулах үүднээс долоо хоног бүрийн Бямба, Ням гарагийн 11, 13 цагаас Улаанбаатар хотоос Хүй долоо худаг хүртэл нийтийн тээвэр явуулах бөгөөд Ялалтын талбайгаас - Саппорогийн автобусны буудал – 5 шарын автобусны буудал – Хүй долоон худаг гэсэн маршрутаар явна.
Харин Хүй долоон худгаас – 5 шарын автобусны буудал – Саппоро автобусны буудал – Ялалтын талбай гэсэн маршрутаас 17, 18:30 цагуудад буцаж ирэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ