Н.Моди Улаанбаатарт буулаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди дөнгөж сая "Чингис хаан" нисэх онгоцны буудалд газардлаа. Тэрээр энэ сарын 16-18-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд албан ёсны хэлэлцээ хийнэ, мөн Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди ням гаригт буюу маргааш УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ