Хүндэтгэлийн чуулган хуралдана

Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модийн айлчлалтай холбогдуулан өнөөдөр 12:00 цагт УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдана.

Энэ удаагийн айлчлал хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой юм.

Мөн тус улсын зүгээс Ерөнхий сайдын түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал юм. Тиймээс энэ удаагийн айлчлалд хоёр тал ихээхэн ач холбогдол өгч байгаа билээ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ