Овечкины найз бүсгүй цээж нүцгэлэв

Александр Овечкины шинэ найз бүсгүй болох Каролина Севастьянова эрчүүдэд зориулсан сэтгүүлд илэн далангүй гэрэл зургаа авахуулжээ. Энэ бүсгүйн төлөө авьяаслаг хоккейчин залуу Мария Кириленког орхисон билээ.

Каролина 1995 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Киев хотод мэндэлсэн аж. Тэрбээр өөрөө уран хөдөлгөөнт гимнастикийн тамирчин бөгөөд багийн төрөлд ОХУ-ын үндэсний шигшээ багт харьяалагдан 2012 оны олимпийн аварга болж байсан юм.

Мөн 2010 онд Сингапур Улсад зохиогдсон өсвөрийн олимпийн аваргад түрүүлж байжээ. ОХУ-ын Гавьяат тамирчин цолтой нэгэн. Лондон хотод зохиогдсон олимпийн дараа Каролина их спортыг орхисон бөгөөд их сургуульд суралцаж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ