Түлэгдсэн хүүд туслаарай

Батбаатарын Чинтэнгис дөрөвдүгээр сарын 10-нд буцалсан халуун усанд биеийн доод хэсэг болон хоёр гар нь түлэгджээ. Хүүг Түлэнхийн төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад БНСУ-д руу явж эмчилгээ хийлгэж байгаа аж. Эмчилгээний нийт зардал 300 сая төгрөг бөгөөд үүнээс 56 саяыг төлсөн гэнэ. Солонгос дахь монголчууд хандив цуглуулж эхэлсэн бөгөөд одоогоор 30 сая орчим төгрөг болоод буй аж.




Нутаг нэгтэндээ туслахаар Солонгос дахь монголчууд БНСУ-ын www.daum.net вэб сайттай хамтран 20 мянган сэтгэгдэл цуглуулах хандивын ажлыг эхлүүлээд явж байна. Энэхүү сэтгэгдэлийг нэг сарын дотор цуглуулж чадвал 20 сая воны хандив орж ирэх юм. Иймд элэг нэгт Монгол ахан дүүсдээ доорх линкээр орж зааврын дагуу ID нээж ороод монголоор сэтгэгдэлээ үлдээхийг уриалсан байна. “Таны бичсэн нэг сэтгэгдэл хүүгийн минь эмчилгээнд зардал маш том хувь нэмэр болох юм” хүүгийн эцэг, эх мэдэгджээ. Бяцхан хүүгийн ирээдүйг гэрэлтүүлэхийн төлөө та сэтгэгдэл бичихээ мартуузай.
Л.ХАЛИУ
http://hope.daum.net/donation/detailview.daum?donation_id=109911









СЭТГЭГДЭЛ БИЧИХ