Ч.Сайханбилэг: Оюутолгойг улстөржүүлэхээ зогсоовол таарна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй айлчлалаа өндөрлүүлж эх орондоо хөл тавьлаа. Тэрээр айлчлалынхаа талаар Чингис хаан олон улсын нисэх буудалд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Тэрээр “Оюутолгойн далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөө үзэглэгдсэнээр Оюутолгой улс төр, Засгийн газрын асуудал байхаа больсон. Өөрөөр хэлбэл Оюутолгой компани эдийн засгийн харилцаанд орж байна гэсэн үг. Тиймээс Оюутолгойг улстөржүүлэхээ зогсоовол таарна. Далд уурхайг эхлүүлэхэд эхний ээлжинд зургаан тэрбум төгрөг шаардлагатай.

Нууц далд гэрээ хаана ч байхгүй. Бид Дубайгаас гадна Улаанбаатар, Лондон зэрэг олон хотод хэлэлцээ хийж байсан. Харин ч Монголын тал нөгөө талтай хэлэлцэлгүй нэмэлт орлого төлөвлөсөн, татварын дансыг нь хаасан тохиолдол гарч байсан. Түүнээс болж итгэл алдсан тал бий. Харин одоо бол нэг завин дээр сууснаа хэн хэн нь ойлгож, итгэлцэл сэргэлээ. Засгийн газар Оюутолгойн далд уурхайг урагшлуулж, ажлаа хийж эхэлсэн нь зарим нэг хүмүүст таалагдахгүй байж болно. Гэвч үүнийг дэвэргэх хэрэггүй” хэмээн мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ