Ану: Тэр эмэгтэй намайг солонгос эмчтэй хамтарч ажилладаг, нөгөөх нь хүмүүсийг хулхиддаг юм шиг яриад байна

Хөөрхөн дуучин Ануг энэ сарын 05-ны өдөр амаржиж хоёр дахь охиноо өлгийдөн авсан тухай уншигч та бүхэндээ дуулгаж байсан билээ. Тэгвэл төрөөд удаагүй байгаа дууч бүсгүй ажилдаа аль хэдийнээ орсон бөгөөд хэвлэлд сүүлийн үед цахим ертөнцөөр шуугиан дэгдээсэн асуудалд хариулт өгчээ.

Нүүрэндээ алтан утас суулгуулсан ч амжилтгүй болж гарч ирэн хохирогч болсон эмэгтэйн тухай мэдээлэл фэйсбүүк хуудаснаа тархсан. Тэгвэл үүнд нэгэн олны танил эрхэм оролцсон гэдгийг тухайн эмэгтэй онцлоод авсан юм. Өөрийгөө хохирогч болсон хэмээсэн эмэгтэйн бичээсийг нэхэн сануулбал,

“Өдрийн мэнд. Би та нартаа өөрийн сэтгэлд байгаа зүйлээ хуваалцмаар байна. Учир нь ганц өөрийгөө бодоод чимээгүй тэвчээд болж буй үйл явдлыг дараад өнгөрүүлэхийг хүссэнгүй ээ. Би жил дөрвөн сарын өмнө алтан утас хийлгээд ямар ч үрчлээгүй хөгширдөггүй гэсэн мэдээллийг уншаад энэ талаар хийлгэсэн гэх олны танил эмэгтэйгээс сонирхон асуутал миний сонссон мэдээллийг батлан ярьж тэр ч бүү хэл нүд бүлтийнэ хамар өндөр болно, уруу дөрвөн талаасаа татагдаж томорно, үрчийхгүй, дух наашаа товойно гэх мэт гоё үр дүнг амлан надад хийсэн эмч Монголд байгаа хэмээн зааж өгч өөрөө хамт очиж би их итгэж 8500$-оор хийлгэсэн.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ