10.000 шил хуурамч архи хураажээ

Сүхбаатар дүүргийн цагдаа-гийн хоёрдугаар хэлтсээс “Хямд архи” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ арга хэмжээний хүрээнд 10.000 орчим шил хуурамч архи хурааж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн байна. Шинжилгээний хариугаар татварын акц нь хуурамч, архи хольцтой гэсэн дүгнэлт гарсан байна.

Энэ архийг их хэмжээгээр хөдөө орон нутагт ачуулсан байж болзошгүй байгаа тул үүнтэй холбоотой мэдээллийг харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтсүүд, 102 дугаарын утсанд мэдээлэл өгч хамтран ажиллавал чанарын баталгаагүй архинд хордох, хямд архи үйлдвэрлэж байгаа этгээдүүдийг өөгшүүлэхээс урьдчилан сэргийлэх юм. Одоогийн байдлаар хуурамч архи болох нь тогтоогдсон “Мөнхжин” архийг үйлдвэрлэсэн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ