"Хүргэн" баривчлагджээ

“Хүргэн” Г.Дэнзэн ХБНГУ-д суралцаж байгаад эх орондоо ирээд удаагүй байгаа. Гэвч түүнийг ирмэгц Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн тухай мэдээллүүд цацагдах болсон юм. Тэгвэл Г.Дэнзэнг саатуулан шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Г.Дэнзэнг цагдан хорих 461-р ангид прокурорын зөвшөөрөлтэйгөөр 14 хоног саатуулахаар болсон гэж эх сурвалж мэдэгдлээ.

Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-д ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, улмаар улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр шалгаж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ