Чуулган завсарлалаа

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдаанаар ”Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсны дараа Д.Дэмбэрэл, Б.Бат-Эрдэнэ нар Төсвийн байнгын хорооны дарга Б.Болороос асуулт асууж, хариулт авсан. Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.1 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.
Харин дараа нь Хүүхдийн эрхийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм.
Энэхүү хуулийн төслийг олонхийн саналаар дэмжиж анхны хэлэлцүүлэгт нь бэлдүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ