Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийж байна. Тэрбээр “Нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх замаар далд уурхайн бүтээн байгуулалтыг сэргээн эрчимжүүлэх замаар “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-г баталсан байгаа.Далд уурхайн бүтээн байгуулалтад зургаан тэрбум доллар.Далд уурхайн олборлолтоос Монгол Улс хүртэх ашиг 53 хувиас дээш хувь байхыг албажуулсан болно.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монгол Улсад мөрдөж байгаа хуулийн дагуу төлөхөөр болсон. Зардлын хяналтыг сайжруулах үүднээс цөөнхийн зүгээс хянах ажиллагаанд оролцохоор болсон. 2009 оныхоо гэрээг хөндөхгүй гэсэн зарчим баримталж ажилласан.2014 онд үүссэн татварын маргааныг манай талд ашигтайгаар шийдвэрлэсэн. Жил бүр таван сая ам.долларыг орон нутагт зарцуулахаар болсон. Тавантолгой цахилгаан станцаас цахилгаан худалдан авахаар болсон. 2015 оны есдүгээр сар гэхэд зэс хайлуулах үйлдвэрийн судалгааг хийнэ" хэмээсэн юм.Гишүүдийн зүгээс асуулт, хариулт үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ