Ч.Сайханбилэг: Сайханбилэгийг доромжилж болно, Ерөнхий сайдыг доромжилж болохгүй

Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөг Дубайд үзэглэсэнтэй холбоотойгоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулж байна.
Энэ үеэр О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайдаас асуулт тавьж хариулт авлаа. О.Баасанхүү "За хүрээд ирсэнд баярлалаа. Далд уурхайн ТЭЗҮ батлаагүй байхад яагаад төлөвлөгөөг баталсан юм. Төлөвлөгөө арбитрын шүүхэд очвол эрх зүйн баримт болох уу.Ер нь Засгийн газрын төлөөлж хэн гарын үсэг зурсан бэ?Та Монголын талд ажиллаад байна уу, өөр талд ажиллаад байна уу? Яагаад ярих сэдвийнхээ товчлолыг өгөөд байгаа юм бэ. Хэлэлцээр юм уу, хэлцэл юм уу, гэрээ юм уу?" гэсэн бол УИХ-ын дарга З.Энхболд "О.Баасанхүү та тараасан юм уншив уу. Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зураагүйгэдгээ хэлсэн шүү дээ. Гишүүд юуны тухай ярихаа мэдэх ёстой" гэлээ.
Ингээд Ерөнхий сайд О.Баасанхүү гишүүний асуултад хариуллаа. Тэрээр "Ч.Сайханбилэгийг доромжилж болно. Ерөнхий сайдыг доромжилж болохгүй ээ. Оюутолгой улс төрийн харилцааны асуудал биш болно. Эдийн засгийн харилцааны асуудал болно. Би Оюутолгойн гэрээг зурах гэж Дубай яваагүй. Миний айчлалыг ҮАБЗ-өөр ном журмынх нь дагуу баталсан. Үүний дагуу би айчлал хийсэн.
Айлчлал үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Арабын нэгдсэн Эмират улс Монгол Улс эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцсан. Хэд, хэдэн чиглэлээр хамтарч ажиллахасуудлыг ярилцсан. Эхний ээлжид нэг сая толгой мал, цаашид таван сая толгой мал экспортлох, төмөр зам, дэд бүтцийн том, том төслүүд дээр ажиллая гэдгээ Арабууд илэрхийлсэн. Айлчлал төлөвлөгөөгөөр яваад амжилттай яваад ирлээ гэдгээ танд хэлэхийг хүсч байна.
Манай Засгийн газрын бонд 4 хувь руу ороод ирлээ. ХХБ-ны гаргасан бондын хүү 9 гаруй хувиас долоонхувь руу буурлаа. Долларын ханш 1920 төгрөг рүү орлоо. Бид үүнийг л хүсч байсан. Би Монгол Улсын талд ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын гэрээн Засгийн газар гарын үсэг зурдаг. 2009 онд гурван сайд Монгол Улсыг төлөөлж гарын үсэг зурсан. Ажлын төлөвлөгөөнд “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал зурсан гэсэн юм.
Мөн энэ үеэр “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд "ТЭЗҮ бол байнга өөрчлөгдөж байдаг баримт бичиг. Гурван нэг том бүлэг асуудлыг маргаантай асуудал байсан.Эрдэс баялгийн нөөц ашигласны төлбөрийг Рио-Тинто өөр маягаар тооцож ирсэн. Зарим нэг зардлаа хасч тооцоод байсан учраас маргаан үүссэн. Татварын нэлээд олон төрлүүд дээр маргаан үүссэн. Тиймээс ТЭЗҮ-г хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Гүний уурхайэн төлөвлөгөөг зурсаны дагуу бүгдийг нөхөж, зарчмын өөрчлөлт оруулаад Эрдэс баялгийн зөвлөлд өгнө. Томоохон өөрчлөлт хийхгүй" хэмээн нэмж хариуллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ