Н.Алтанхуягийн "Хаан жимс" амралтын оффисыг АТГ-аас нэгжихээр очжээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “Хаан жимс” жуулчны баазын оффист нэгжлэг хийхээр АТГ-ын ажилтнууд очсон тухай эх сурвалжийн мэдээлэл ирлээ. Нэгжлэг хийсэн үү, хийхээр очсон ч УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар эсэргүүцэж зогсоосон уу гэдэг нь удахгүй тодорхой болох бизээ. Өчигдөр “Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан, Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг баривчлан саатуулж, Хорих 461 дүгээр ангид саатуулсан тухай АТГ-аас өнөөдөр мэдээлсэн юм. Тиймээс Г.Дэнзэнгийн хэрэгт холбогдуулан Н.Алтанхуягийн хувийн эзэмшил болох Хаан жимс амралтын оффисыг нэгжих болсон байх магадлалтай гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ