Улаанбаатарт 28-30 хэм дулаан

2015 оны 05 дугаар сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хойд хэсгээр үүлшиж, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй.
Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 28-30 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ