"Монгол цэргийн сүр жавхаа" Чингисийн талбайд болж байна

Нийслэлийн Засаг даргын А/140 тоот захирамжийн дагуу нийслэлийн ЗДТГ-аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах арга хэмжээ, ”Монгол цэргийн жавхаа’’ үзүүлэх тоглолт, “Иргэн цэргийн бахархалын өдөр”-ийн үйл ажиллагааг Чингисийн талбайд иргэдэд нээлттэй зохион байгуулж байна. Энэ үеэр Москва хотод болсон Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын парадад оролцсон бие бүрэлдэхүүн цэргийн жагсаалын тоглолт үзүүлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ