Эми Уайнхаусын тухайн баримтат кино трэйлерээ цацлаа

Их Британийн алдарт дуучин Эми Уайнхаус хорвоог орхиод бараг дөрвөн жил өнгөрч байгаа ч түүний гайхамшигт дуунууд өдийг хүртэл амьд мэт эгшиглэсээр байгаа билээ. Гэр бүл найз нөхөд, түүнийг сайн мэдэх хүмүүсээс багагүй шүүмж хүртсэн Эми баримтат бүтээл энэ оны Каннын кино наадмын хамгийн онцлох киногоор нэрлэгдэж байгаа бөгөөд анхны албан ёсны трэйлерээ цацаад байна.
“Эми” баримтат киног түүний амьд ахуйдаа өгч байсан тусгай ярилцлага болон ховор баримт материалыг цуглуулан энэ төрлийн бүтээлд гаршсан найруулаг Асиф Кападиа найруулсан юм. Грэммигийн шагналт нэрт уран бүтээлч бүсгүй 2011 оны 7 дугаар сарын 23-нд 27-хон насандаа согтууруулах ундааны хордлого гэсэн оноштойгоор хорвоог орхисон билээ.
2006 онд Уайнхаусын ид үе тохиож Back to Black цомгоо гаргасан нь түүний хувьд сүүлийн студио албом байснаас гадна дуучин бүсгүйд таван ч Грэммиг дагуулсан удаатай. Уг баримтат бүтээлээс үзэгчид түүний амьд ахуйдаа хэлсэн “Би алдартай болохын тулд энэ бүхнийг хийсэн юм биш” гэж хэлсэн үгийг онцолж байлаа. Баримтат кинонд бүсгүйн зөвхөн сэргэн мандальын үеийн бус харин ч бүхий л талаас нь харуулж өгсөн гэдгээрээ онцлог юм. Эми Уайнхаусын алдаа оноо бүхнийг тусгасан уг бүтээлийг гэр бүлийнхэн нь шүүмжилж хэмжээ цензургүй хэмээж байсан.
Каннын кино наадмаас онцгойлон магтаал хүртсэн уг бүтээл хэзээ олон нийтэд цацагдах нь тодорхой бус байна. Эми баримтат киног 1994 онд хорвоог орхисон Формула нэгийн од, дэлхийн аварга Эйртон Сеннагийн баримтат киног хийсэн чадварлаг баг бүтээсэн юм.
Б.Сондор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ