Нийслэл даяар эрчим хүч тасарлаа

Цахилгаан түгээх сүлжээнд өнөөдөр өглөө ойролцоогоор 09:00 цагийн үед гэмтэл гарсны улмаас Улаанбаатар хот даяар цахилгаан тасарлаа. Холбогдох албаны хүмүүс гэмтлийн шалтгааныг тогтоож, шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Эхний шуурхай арга хэмжээг авсны үр дүнд төвийн дүүргүүдэд цахилгаан ирсэн ч гэмтлийг хараахан бүрэн засварлаж дуусаагүй байгаа бөгөөд яг одоо холбогдох албаныхан ажиллаж байна гэх хариултыг ОБЕГ-ын шуурхай албанаас мэдээллээ. Цахилгаан тасарсны улмаас гэрлэн дохио ажиллахгүй бол замын хөдөлгөөнд асуудал гарчээ.

Замын цагдаагийн алба хаагчид зарим гол уулзваруудад зохицуулалт хийж, замын хөдөлгөөнийг хэвийн болгосон аж. Харин зарим уулзваруудад одоог хүртэл цахилгаан байхгүй учраас замын цагдаа нар замын хөдөлгөөнийг зохицуулж байна. Бид энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно

СЭТГЭГДЭЛ БИЧИХ