Татварын буцаан олголт өнөөдрөөс эхэлнэ

Татварын буцаан олголтын хоёрдугаар ээлжийн мөнгийг энэ сарын 15-наас олгож эхлэх байсан ч түр хугацаагаар хойшлоод байсан билээ. Тэгвэл өнөөдрөөс уг мөнгийг олгохоор болжээ.

Хувь хүний орлогын албан татварын 2014 оны тайлангаар нийслэлийн хэмжээнд нийт 33.1 мянган иргэнд 24.5 тэрбум төгрөгийг албан татварын буцаан төлөлт хэлбэрээр олгохоор болсон байна. Эхний ээлжинд нэгдүгээр сарын 20-ноос өмнө татварын албанд тайлангаа ирүүлсэн 11.6 мянган татвар төлөгчийн 9.5 тэрбум төгрөгийн буцаан төлөлтийг баталгаажуулж, нийслэлийн Төрийн сангаас өнгөрсөн сарын 6-нд буцаан олгосон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ