Хятадын интернэт худалдаагаар зарагддаг хачирхалтай “бараа”-нууд

Хятадын интернэт худалдаагаар зарагддаг хачирхалтай “бараа”-нууд Хятадын хамгийн алдартай Алибаба интернэт худалдааны Таобао сүлжээнд борлуулагдаж буй хачирхалтай зүйлсийн тухай мэдээлэл хүргэе. Тус интернэт дэлгүүрээр өдөр бүр хэдэн сая бараа бүтээгдэхүүн зарагддаг төдийгүй эдгээрийн дунд хачин сонин зургаан бараа олны анхааралд өртжээ.

1. Пикассогийн уран зурагАлдарт зураач Пабло Пикассогийн “Visage” уран зураг Хятадын интернэт худалдаагаар 1.2 сая юанаар борлуулагдаж шуугиан дэгдээсэн юм. Анх 1963 онд хувь хүний өмчид шилжсэн уг бүтээл эх газрын интернэт дэлгүүрээр ийм өндөр хүрнэ гэж уг зургийг эзэмшигч Галер Майкл бодоогүй аж.

2. Малын хавчаарТа ердөө 128 юань буюу 20 ам.доллараар хөдөө аж ахуй фермерт хэрэглэдэг малын хавчаар хэмээх хачирхалтай бараа худалдан авч болно. Үүгээр малын арьс өвчих, хөнгөлөх, үс ноосыг нь самнах гээд бүхий л төрлийн зүйлд ашиглаж болох юм байна. Хамгийн сонирхолтой нь трактор, усны төмөр сав гэх мэт жижиг зүйлс ч Алибабад эрэлттэй байдаг гэнэ.

3. МуурИнтернэт дэлгүүрээр зарагдаж байгаа бүх цаг үеийн хамгийн үнэтэй амьтан бол энэхүү 4000 ам.долларын үнэтэй тэжээрэв муур. Тарган, өнгө зүс сайтай, цэвэрч гээд уг муурыг айхтар “магтсан” нь сонирхолтой.

4. Банкны барьцаанд хураагдсан байшинХятад улсын төрийн өмчит Cinda Asset Management банк энэ оны эхээр чанаргүй зээл ихээр олгосны улмаас ийнхүү барьцаанд авсан эд зүйлсээ борлуулж эхэллээ. Түүний дунд Жи Зан хотод байршилтай 3.2 сая ам.доллараар үнэлэгдсэн нэгэн эрийн хувийн байшин Таобао интернэт худалдаанд зарагдаж эхэлсэн байна.

5. Нохойны арьс, үс будагч бодисТаобао худалдааны цахим дэлгүүрт борлуулагдах өөр нэгэн сонирхолтой зүйл бол нохойны үс, арьсыг төрөл бүрийн өнгө оруулагчаар буддаг бодис юм. Ихэнхдээ ягаан өнгө голлох уг бодисыг 15-49 юань буюу 3.40-7.90 ам.доллараар зардаг аж. Ийм төрлийн бүтээгдэхүүн Хятадад эрэлт ихтэй байдаг гэнэ.

6. Хонины шинэ тархиЕрдөө 38 юань ($6)-аар худалдаж авах боломжтой хонины түүхий тархи Таобао дээр зарагдаж байгаа малын түүхий эдийн зөвхөн нэг хэсэг нь. Сэргээх үйлчилгээтэй гэх энэхүү түүхий тархийг хятадууд энэ хэвээр нь иддэг гэнэ. Мөн үхрийн түүхий сүүл, дутуу болгосон үхрийн гулууз мах болон гахайн бэлэг эрхтэн зэргийг Алибабагийн интернэт дэлгүүрээс авч болно.

Т.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ