Бэлчээрийн төлөв байдлыг хэлэлцэнэ

Монгол улсын нийт газар нутгийн 80 гаруй хувийг бэлчээр эзэлдэг. Харин 6 хувийг ойн сан эзэлдэг. Газар нутгийн ихэнхи хувийг эзэлдэг бэлчээр одоог хүртэл хуулийн зохицуулалтгүй, ХХААЯ-нд асуудал хариуцсан ганц мэргэжилтэнтэй ажээ. Тиймээс Монгол орны бэлчээрийн төлөв байдлыг хэлэлцэх тухай мэдээллийг өнөөдөр Ногоон алт төслийн мэргэжилтэн Д.Булгамаа болон малчин н.Оюун, С.Жамбалдорж зэрэг холбогдох мэргэжилтнүүд танилцуулах юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ