АТГ-аас “Тэнүүн огоо” ХХК-ийн захирлыг шалгасан асуудал байхгүй

Хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслүүдээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэдэг “Тэнүүн огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягийг Авлигатай тэмцэх газраас цагдан хорьж шалган, сулласан талаар ташаа мэдээлэл цацагдсан байна.

Тэгвэл Авлигатай тэмцэх газарт “Тэнүүн огоо” ХХК-ийн захирал болон тус компанийн удирдах албан тушаалтнуудтай холбоотой ямар нэгэн гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэг шалгагдаагүй болохыг албан ёсоор мэдээллээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ