Б.Болдбаатарыг өөрийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлжээ

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг эрхзүйн чадамжгүй, улмаар уг албан тушаалын томилгоо нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж Төрийн албаны зөвлөл үзэж байв.

Тиймээс дээрх албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт явуулахыг хүссэн албан бичгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн дөрөвдүгээр сард хүргүүлж байжээ.

Харин өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж Б.Болдбаатарыг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ