Жим Керри дахин дурлажээ
Хошин шогийн жүжигчин Жим Керри дурласан бололтой. Алдарт жүжигчин эр саяхан залуу атлаа тун ч давгүйлэг бүсгүйн хамт явж харагджээ. Тэр нь 28 настай ирланд бүсгүй гэнэ. 53 настай Жим шинэ найз бүсгүйтэйгээ өнгөрөгч амралтын өдрүүдээр Нью-Йоркийн гудамжаар зугаалсан аж.
Тэд анх 2012 онд учирсан бөгөөд хэдэн сарын хугацаанд үерхсэний эцэст хоёр тийш болсон билээ. Тэгэхэд Жим “Тийм ээ, би үнэхээр л нэгэн ирланд бүсгүйтэй үерхэжбайсан. Гэхдээ бид хоёр одоо салсан. Харин тэр үнэхээр эгдүүтэй бүсгүй шүү” гэж хэлж байсан юм. Тэгвэл одоо тэд харилцаагаа сэргээсэн бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ