20 настай хосыг 70 насаар өтлүүлж туршжээ

Тавис, Кристи хоёр сүй тависан хос. Нүүр хувиргагчид тэдэн дээр нэгэн сонирхолтой туршилт хийжээ. Тэднийг 30, 50, 70 насаар насыг нь ахиулж хамгийн эцэст нь 90 настай эмээ, өвөө болгоход хос хоёр ямар сэтгэл хөдлөл, үйлдэл үзүүлэхийгтуршсан байна. Хувиргалт бүрийн дараа тэдний сэтгэл маш их хөдөлж, тэр бүү хэл нулимс хүртэл дуслуулж байв. Хэдийгээр гадаад төрхийн эрс өөрчлөлтөнд цочирдож байсан ч тэд насан туршийн хайр сэтгэл ямар чухал болохыг ойлгоцгоожээ. Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ