Баавар нарын хэргийг өнөөдөр шүүнэ

“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар нарыг өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 15.00 цагаас шүүнэ. Бааварыг Д.Манлайжаргал болон М.Бадрал нартай хамт шүүнэ.

Д.Манлайжаргал болон М.Бадрал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэх зүйл заалтаар шүүх бол Бааварыг 230.1-т зааснаар төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн хэргээр шүүх юм.

Б.Анир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ