УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Я.Содбаатар нар хэвлэлийн хурал хийв

Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, Я.Содбаатар нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар хийсэн мэдээлэлдээ,2015 оны 4 дүгээр сарын 13-17-ны хооронд нийслэлд хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн явц байдалтай газар дээр ньочиж танилцсаны зэрэгцээ барилгын компаниудын удирдлага, иргэдийн санал бодлыг сонссон.Гэр хорооллын дахин төлөвлөлтийнажлын хэрэгжилтнийслэлийн 24 байршилд хийгдэж байгаа бөгөөд үүнднийт гэр хорооллын 7 хувь хамрагдаж өнөөдрийн байдлаар 20 хувьтай явж байна. Ажиллах явцад иргэдээс ирж буй саналуудын дийлэнх нь хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Монгол Улсын Засгийн газар санхүүгийн баталгааны эх үүсвэр гаргаж өгөх мөн төвийн дулааны шугам сүлжээнд холбож өгөх асуудлыг хөндөж байсан талаар дурдлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлагдах гэж байгаатай холбогдуулан тус баримт бичгийнзорилт болон холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ