Хүн амины хэргийн сэжигтнээр 1987 оны залууг шалгаж байна

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоны нутагт энэ сарын 22-23-нд шилжих шөнө хүн амины ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, тус сумын нутгаас хүзүүндээ хүйтэн мэсээр зүсүүлсэн эрэгтэйн цогцос олдсон юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр сэжигтнээр 1987 онд төрсөн Б гэгчийг цагдан хорьж, эд мөрийн баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Одоогоор хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд зарим мэдээллийн хэрэгслээр тараагдсан шиг хохирогчийн толгойг таслаагүй учир худал мэдээлэл тараахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ