Дуучин А.Түмэн-Өлзий нөхрийнхөө бизнесийг сурталчилж, сиймхийг ашиглав

Нэг хэсэг цахим ертөнцөд шуугиан тариад байсан вьетнамчуудын ёс бус үйлдлээс болж Монгол залуус багагүй эсэргүүцэл зарлан “Автомашинаа тэднээр засуулахаа больё” гэсэн уриалгыг ч гаргаад амжсан. “Монголчууд вьетнамчуудаар машинаазасуулж байгаа нэрээр доромжлуулж байна.
Тиймээс өөрсдөө машинаа засах хүсэлтэй байгаа” гэх энэхүү уриалга дуучин А.Түмэн-Өлзийд тун ч сайхан сонсогдсон бололтой.
Өөрийн цахим хуудсанд “Манай нөхөр FM-д ажилладаггүй юм. Нөхөр маань Швед улсад машины мэргэжлийн кузов засварын мэргэжлээр төгссөн. 15 жил мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаад ирсэн хүн. Би ч нөхрийнхөө алтан гараар бахархдаг шүү. Энэ муухай, хүний мөсгүй, нохой тамлаж алж иддэг хэдэн вьетнамчуудаар машинаа засуулж, хайран хэдэн төгрөгөө гарздах хэрэггүй. Тун удахгүй бид хоёр томоос том гоё засварын газар нээхээр болсон тул монголчууд маань боломжийн үнээр манайд иржүйлчлүүлээрэй. Мэргэжил бүхэн сайхан” хэмээн бичсэн удаатай. Ямартай ч, олон нийтийг шуугиулсан эл асуудлыг дуучин бүсгүй тун овжин байдлаар ашиглан нөхрийнхөө бизнесийг сурталчилж чаджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ