Г.Ган-Эрдэнэ озэки боллоо

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башёд түрүүлсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ эзэн хааны цомыг хүртэж буй Монголын зургаа дахь бөхөөр тодорч улмаар озэки цол хүртэх болзлоо хангаад байсан. Энэ жил 23 настай Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмод орсноосоо хойш 16 башёгийн дараа буюу 2014 оны есдүгээр сард анх дээд зиндаанд элсэн орсон юм. Дээд зиндаанд гуравхан башё барилдаж маэгаширагийн нэгд бичигдэн, озэки цолтой бөхтэй анх удаа таарч барилдахдаа давсан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж эхэлсэн юм.

Үүнээс хойш хоёр башё дараалан үзүүр түрүүний төлөө өрсөлдөж энэ сарын башёд түрүүлээд байгаа юм. Ингээд өнөөдөр болсон Сүмогийн Захирлуудын зөвлөлийн хуралдаанаар түүнд озэки цол олгохыг зөвшөөрсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ