"Дэглий цагаан" нисэх буудлын үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлагаар худалдана

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 183, 2015 оны 45 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2014 оны 353, 516, 2015 оны 165, 335 дугаар тогтоолоор Увс аймгийн "Дэглий цагаан” нисэх буудлын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хуучин нисэх буудлын үл хөдлөх хөрөнгүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн байна. Уг нисэх буудал нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт орших бөгөөд 1999 онд ашиглалтад оржээ. Уурын зуухны барилга нь 1997 онд ашиглалтад орсон ба 1984 онд ашиглалтад орсон автомашины гараж, складтай, 7558.0 квадрат метр газартай.
Нээлттэй дуудлагын худалдаа Төрийн өмчийн хорооны хурлын танхимд ирэх сарын 05-ны өдөр болох бөгөөд худалдаанд оролцох хүсэлтийг тухайн өдрийн 10:30 цаг хүртэл Төрийн өмчийн хороон дээр хүлээн авах юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ