Лалын номлогч гар хангалгын талаар ийн өгүүлэв

Телевизээр шашны сургааль айлддаг лалын номлогч Мусахид Сихад “Станция 2000” сувгаар үзэгчдийн асуултанд хариулж байх үедээ нэгэн сонирхолтой мэдэгдлээр олны чихийг мялаажээ. Тэрээр гар хангалга хийж байгаа хүний гар хойд төрөлдөө жирэмсэлдэг гэж хэллээ. Жирэмсэн гар .... Энэ бол гар хангалга хийгчдэд тохирсон бурхны шийтгэл ажээ.

Гараараа дур хүслээ хангаж байсан нүгэл нь Муу ерын сүнсний нөлөөнд автсан байсан хэрэг гэнэ. Сонирхуулахад лалын шашинтай оронд гар хангалга хийхийг хатуу хориглодог юм байна. Ерөнхийдөө бол мусульман шашинт олонхи оронд иймэрхүү номлогчдын үг, зөвлөгөөг ягштал биелүүлдэг журамтай.Хэрэв тэр Микки Маус бол хорон санаатан гэж хэлсэн бол түүний хэлснээр л болно. Бүр нотлогоо ч шаардлаггүйгээр шүү.

О.Цолмон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ