Зохиолч О.Цэндсүрэнгийн бүтээлийн дээжис дахин хэвлэгдэж эхэллээ

“Халуун салхи” түүхэн романаараа ард түмний танил болсон зохиолч Осорын Цэндсүрэн агсны гэр бүл, үр хүүхэд энэ онд багтаан зохиолчийн шилдэг бүтээлийн дээжсийг дахин хэвлэлтэд шилжүүлж олны хүртээл болгохоор ажиллаж байна.

Тухайлбал О.Цэндсүрэн зохиолчийн “Халуун салхи” гурамсан роман болон хүүхдийн зохиолууд, өгүүллэгийн түүврүүдийг дахин хэвлэж байгаа аж. Энэ ажлын эхлэл болж хүүхдийн үлгэр, туужаас бүрдсэн “Хар чоно” ном хэвлэгдэн гарч Мир, Интер номын дэлгүүр, Билэг их дэлгүүр, Оргил худалдааны төв, Аз номын дэлгүүр, Бүрд худалдааны төвүүдээр худалдаалагдаж байна.

Хүүхдийн нөхөрлөл, адал явдал, тусч зан, танин мэдэхүйг хүүрнэсэн сэтгэл хөдлөм үлгэр туужийн цоморлигийг эцэг, эхчүүд хүүхдүүддээ баярын бэлэг болгон өгөхөд тохиромжтой. Мөн энэ номын араас сонсдог CD бүхий богино өгүүллэгийн түүвэр худалдаанд гарах ба энэ ондоо багтаж “Халуун салхи” роман дахин хэвлэгдэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ