Тамхины хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ

Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) байгуулагдсаны 40 жилийн ойд зориулж 1987 оны 4 дүгээр сарын 7-ныг тамхигүй өдөр болгон зарлажээ. Харин үүний дараа жил нь буюу 1988 онд энэ өдрийг 5 дугаар сарын 31-нд тэмдэглэж байх захирамж гарснаар "World No tobacco day"-ыг энэ өдөр тэмдэглэх болжээ.
Манай орны хувьд УИХ-аас баталсан “Тамхины хяналтын тухай шинэ хууль”-ийг нийтээрээ мөрдөж эхлээд хоёр жил өнгөрөөд байна. Тэгвэл энэ хугацаанд хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордны Г танхимд мэдээлэл хийх гэнэ. Энэхүү хуулийн талаар шүүмжлэлтэй хандах иргэд байгаа ч нөгөө талаар эерэг үр дүн ч багагүй гарч байгааг хэлэх хүн олон.
НҮБ-ын мэргэжилтнүүдийн тооцоогоор дэлхийн нийтийн тамхины одоогийн чиг хандлага цаашид үргэлжилсээр байвал чимээгүй үхэл буюу тамхины улмаас энэ зуунд нэг тэрбум гаруй хүн нас барна гэсэн судалгаа байдаг аж.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ