Хилээр хүний цогцос нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомтод өнгөрсөн амралтын өдөр хүний цогцос хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ. Энэ хэргийн талаар зарим мэдээллийн хэрэгслээр БНХАУ руу жонш нүүрс ачихаар явж байсан том оврын автомашинд чемоданд хийсэн өтөж, муудсан хүний цогцос байсныг олж илрүүлсэн хэмээн мэдээлж байгаа юм.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, хилээр цогцос гаргахыг завдсан хэрэг гарсан нь үнэн боловч цогцсыг чемоданд хийсэн, муудаж, өтсөн цогцос гэх мэдээлэл нь худал болохыг хэллээ. Харин хохирогчийг хэн болохыг шинжлүүлж тогтоосон бөгөөд одоогоор гэмт хэргийг үйлдсэн эзэн холбогдогчийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ