Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг түр хойшлуулахыг зөвлөв

Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 9655 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 518 хүн лабораторийн шинжилгээгээр, 1984 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамралтын хувь 88% байна.

Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж байгаатай уялдуулан аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт ЗӨВЛӨМЖ хүргүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ