Улаанбаатарт 21 хэм дулаан

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар хүйтэн салхитай байна.

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээрбороо орно.Дуу цахилгаантай.Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж,секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэдтүр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм,Говийн бүсийн баруун хэсэг, Орхон Сэлэнгэ, Туул голын сав газраар 20-25 хэм, говийн бүсийн зүүн хэсэг, Дорнод , Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүртэл ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 37 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ