"Гайхамшигт 7 хоног"-ийн тухай

“Гайхамшигт 7 хоног”-ийн тухай

Жил бүр “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг “Гайхамшигт 7 хоног” хөтөлбөрийг энэ жил тавдугаар сарын 29-ний өдрөөс зургаадугаар сарын 4-ний хооронд тав дахь жилдээ зохион байгуулж байна.

"Гайхамшигт 7 хоног” хөтөлбөрийн хүрээнд өдөр бүр цоо шинэ урлагийн болон циркийн үзүүлбэрүүдийг их бага тайзнаас хүргэж, хүрэлцэн ирсэн хүүхэд, залуус, дунд хөгжөөнт тоглоом, ур чадварын тэмцээн, сонирхолтой асуулт хариултын тэмцээн зохион байгуулах зэргээр үзэгчдэд шинэлэг, өвөрмөц долоо хоногийг бэлэглэхээр зэхжээ.

Мөн түүнчлэн 8 компанитай хамтран урамшуулалт, амталгаат, сугалаат худалдааг зохион байгуулах тулхэдийд ч ирсэн сонирхолтой хөтөлбөр, тав тухтай үйлчилгээг нэгэн дороос авах боломжтой юм.

Гайхамшигт 7 хоног хөтөлбөр

5-р сарын 29: Ундааны баяр

5-р сарын 30: Ундааны баяр

5-р сарын 31: Амттаны өдөр

6-р сарын 1: Урлагийн өдөр

6-р сарын 2: Кальцтай өдөр

6-р сарын 3: Бөмбөлөгний өдөр

6-р сарын 4: Номын баяр зэрэг өдрүүд байна.

"Гайхамшигт долоо хоног" арга хэмжээний хөтөлбөр

Хугацаа: 2015 оны 05 сарын 29-наас - 06 сарын 04 хүртэл

Хөтөлбөрийн нэр

Үйл явдал

Насны ангилал

Эхлэх цаг

Их тайз

1

Хүүхдийн жүжиг

Хүүхдийн жүжиг

3-8 настай хүүхдүүдэд

14:00 16:0018:00

2

Циркийн үзүүлбэр

Уран нугаралт, жонглёр, дээс, агаарын үзүүлбэр

9-15 настай хүүхдүүдэд

3

Хүүхэлдэйн жүжиг

Таягт хүүхэлдэйн төрөл

3-8 настай хүүхдүүдэд

4

Шоу тоглолт

Хамтлаг, дуучид

Насанд хүрэгчид

20:00

Бага тайз

1

Өвгөн хуурч

Хүүхдэд зориулсан үлгэр уншина

2-8 насныханд

14:0016:00 18:00

2

Хуруун хүүхэлдэйн жүжиг

3

Хамтдаа оюун ухаанаа хөгжүүлцгээе

Ур чадварынтэмцээн

8 - 14 насныханд

4

Даамны тэмцээн

5

Шоо эвлүүлэх

6

БИД чадна

Дартсны тэмцээн

Бүх нас

7

Бухиа тэмцээн

8

АХА

9

Хамтдаа урлагийн бүтээл хийцгээе

Цаасан шувуу хийх

3-12 настай хүүхдүүдэд

10

Шавраар урлах

11

Зураг будах

Цэгийн хөтөлбөр

1

1-р цэг

Аниматор

Бүх нас

12:00-20:00

2

2-р цэг

Алиалагч + Урт хөлт

3

3-р цэг

Фантамимо

4

4-р цэг

Хүн хөшөө

5

5-р цэг

Урт хөлт

Дээрх хөтөлбөрөөс гадна өдөр бүр байгууллагын сонирхолтой арга хэмжээ, үзүүлбэрүүд багтах болно.

Тоглоомын мэдээлэл, шинэ тоглоом

Үндэсний соёл амралтын хүрээлэнд одоогоор атракцион, ур чадварын, автомат, зөөлөн тоглоом гээд нийт 70 нэр төрлийн тоглоомтойгоор үйл ажиллагаа явуулдаг. Гадаа талбайн 18 аттракцион тоглоом ажилладаг бөгөөд тун удахгүй 6 дугаар сарын дундуур нэгэн шинэ тоглоомын нээлтийг хийн хүүхэд залуусдаа бэлэг барихаар төлөвлөж байна. Мөн 1-6 насныхүүхэд багачууддаа зориулан хүслийн галт тэрэг, нархан, жаргалтай бамбарууш, тулаант машин зэрэг тоглоомууд шинээр нэмэн суурилагдсан байна.

Тоглоомын аюулгүй байдлын хувьджил бүр үйл ажиллагаа эхлэхээс өмнө инженерийн иж бүрэн үзлэг хийгддэг бөгөөд 14 хоног тутамд ээлжит үзлэгийг явуулдаг тиймээс аюулгүй ажиллагааны хувьд санаа зовох зүйлгүй юм.

Тоглоомын үнэ болон хямдрал

Хүүхдийн баяраар Паркын ачаалал эрс нэмэгддэг хэрэв эдгээр өдрүүдэд хямдралтай болговол Парк маань ачааллаа даахаа болино гэсэн үг. Бид сар бүр хямдрал урамшуулал зохион байгуулдаг. Энэ сарын 15-18 хүртэл 3 хоног 50%хямдрал зарласан бол удахгүй 7 сарын эхээр мөн 50% хямдралтай өдрүүдийг хүргэхээр бэлдэж байна.

Үнийн хувьд гадаа талбайн атракцион тоглоом 5000 төгрөгийн үнэтэй, тойрог зам буюу аварга галзуу хулгана маань 6000 төгрөгийн үнэтэй байдаг. Харин багцын тасалбар худалдан авснаар нэг тоглоомон дээр 2500-3000 төгрөгөөр тоглож байна гэсэн үг юм.

Багц

Үнэ

FUN (3 Тоглоом, тойрог зам roller coaster орохгүй

10’000

HAPPY ( Дурын 5 тоглоом)

15’000

COOL (Дурын 7 тоглоом)

20’000

SUPER (Дурын 10 тоглоом )

25’000

ҮСАХ "Гайхамшигт 7 хоног"-ийн хөтөлбөрийн хүрээнд уртасгасан цагийн хуваариар буюу 12:00-00:00 цагт ажиллахаар төлөвлөж байна.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ