Казиногийн тухай хууль батлагдахгүй байх аа

КАЗИНО ХӨГЖЛИЙН НЭГ ГАРЦ МӨН
Нэг: Хөзрийн тоглоом мөрийтэй тоглоом учир гэмт хэрэг мөн
Амралтын газар залуус уул хадаар зугаалж, бүжиг наадам, биллиард эргүүлээд тун завгүй. Хөгшид бид өглөөгүүр агаарын сайханд алхаж ирчихээд хоол ундаа зооглосны дараа бараг ажилгүй болно доо. Зурагтын нэвтрүүлэгээс аль болох зугтана. Үзээд ч нэмэргүй дээ. Дан зүрхэнд ачаалал өгсөн мэдээлэл, нэг бол солонгосын голдуу олон ангитсүүдэр ший. Бид хэдэн хөгшчүүл нууцхан цуглаж муушиг, эсвэл покер эргүүлнэ. Бас чгэж багахан бооцоотой.Одоо ч бооцоогүй зүйл гэж үгүй болжээ. Биллиард, боулинг, шатар даам,морьдын уралдаан гээд юуг эс хэлж барах билээ. Гэтэл тэднээс муушиг, покер хоёр л мөрийтэй тоглоомд тооцогдож, эд зүйлс нь хураагдаж, тоглоомын газар нь хоригдож, тоглогчид шийтгэгдэнэ. Энэ ямар сэтгэхүйвэ, хэдэн онд гарсан хууль, дэглэм бэ? Бодоод байхад сонин шүү. Хурдан морины уралдаан эсвэл биллиардад дээдэс том бооцоо тавин зугаацахад шийтгэлгүй, энгийн ард багахан бооцоогоор муушиг тоглоходгэмт хэрэг үйлдсэнд тооцож шоронд суулгаж, хөрөнгий нь хурааана. Одоо энэ балай гэж болох хуулийг устгамаар. Коммунист дэглэм гэж үүнийг л хэлэх байх даа.Амар хялбар аргаар мөнгө олох арга гэжойлгодог байснаасэнэ тоглоомыг хорьсон бололтой юм билээ. Миний бие оюутан ахуйгаасаа эхлэн муушиг тоглож ирсэн боловч хаанаас үүссэнийг одоо хүртэл олж мэдээгүй байна. Орос, Хятадад хөзрийн олон тоглоом байдаг боловч тэд муушиг гэх тоглоом үгүй юмХарин буриадууд их тоглох юм билээ.
Хоёр: Казиногийн үүсэл, хөгжлийн тухай товчхон
Америкчууд Невадагийн улаан цөл дундЛас-Вегас хотыг байгуулж дэлхийн Казиногийн төв болгон хөгжүүлж чадсан билээ. Тэнд олон одтой зочид буудлууд, ресторан, зоогийн газрууд хөгжиж, бренд бутээгдэхүүн, бэлэг дурсгалын худалдаа,аялан жуулчлагчдыг татсан соёлт үйлчилгээгээр гайхуулна,бидний айгаад байгаа тэр казиногоор ороходдэлхийн сонгодог урлаг, спортынүзвэр шоу,төрөл бүрийн тоглоомхүмүүсийн сэтгэлийг цаламданхэтэвчээр нь хэмжиж байдаг. Тэнд хүмүүс зөвхөн бооцоотой \мөрийтэй\ тоглох гэж очихгүй, нүд тайлж, сэтгэлийн цангаагаа тайлах гэж очино.АНУ-ын АтлантикахотынChalfonte-Haddon Hall буюу Resorts Atlantic City зочид буудал 1978 онд мөрийтэй тоглоомын газар ажиллуулах эрхийг авсан нь одоогийн 11 зочид буудлууд казино эрхлэх эхлэлийг тавьсан бол эл үед Номхон Дөлгөөн далайн эрэг дагуу орших Невада мужийн улсдаа Лас Вегас хотын дараа орох амралтын төв болжээ..
Казиногийн бас нэг төв Чикаго нь Америкийн төв зүүн хойд хэсэгт, Мичиган нуурын хөвөөнд оршдог салхит хочтой хот юм. Mичиган нуур нь дээд нууруудын 2 дахь том нь бөгөөд талбайгаараа Байгаль далайгаас ч том гэдэг.
Салхитгэдэг нь их салхитай гэсэн үг биш хүмүүс нь ажил хэрэгч, салхи шиг хурдан гэсэн утгатай . Америкийн авто , төмөр зам, агаарын тээврийн нэг том зангилаа. O'Hare Олон улсын нисэх буудал нь Америкийн 2 дахь, дэлхийн 4 дэх их ачаалалтай нисэх буудал гэж хаа нэгтэйгээс уншсан билээ.
Жилд дунджаар Лас-Вегас 5,0-6,0 тэрбум, Атлантик 3,0-4,0 тэрбум, Чикаго 1,5-2,1 тэрбум долларын цэвэр ашиг улсдаа оруулдаг байна. Аялал жуулчлал, казиногоор Сингапур хот босож,Макаогсард 2,0 сая жуулчид зорьсоор байна.
Гурав: Казиногийн тухай хууль батлагдахгүй байх аа
Манай улс төрчид хэмээн өргөмжилсөн УИХ-ын гишүүдказногийн хөгжлийн шинэ үеийг 20 дугаар зууны дунд үеийнхээр гэмт хэрэг, хар тамхи, янхандалт гэх маягаар буюу тэр тухай гардаг кинонууд, ном зохиолоор олж харж, мэдэж ойлгоод байх шиг байна. Тэдний мэдлэг 20 дугаар зуугы эхэн, дунд үеийнхээрээ байна. Ийм хүмүүс Монгол орныг хөгжүүлж ард түмнийг сайнсайхан амьдруулж чадах уу. УИХ-ын гишүүн Лу.Болд сонгогчид бидний буянаар сайдын давхар дээл өмсөж, татвар төлөгчдийн хөрөнгөөргадаад орноор бишгүй л доншуулчилсан даа. Гэтэл ярьж бичиж байгаа зүйлийг нь сонсохлоор ичмээр, уур хүрмээр. Гэх мэтийн ийм ..гишүүдКазиногийн тухай хуулийг батлахгүй л болов уу. Батлан гаргасан ч олигтой хууль. гарахгүй л болов уу. Тэдэнд Монгол ухаан, 21 дүгээр зууны бизнес мэдлэг дутна.
Монголд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх гэвэл казино мэт жуулчдын сэтгэлийг татах цогц төвтэй зайлшгүй шаардлагатай. Ухааныг нь сайн олбол казино гэдэг хөгжлийн нэг гарц юм. Харин төрийн мөнгө хулгайлан гадагш гарчказинод тоглодогхүмүүсийн тухайд өөр хэрэг. Тэд Монголыг худалдахаас сийхгүй биз ээ.
Д.Жүгдэрбарам \зохиолч, сэтгүүлч\
СЭТГЭГДЭЛ БИЧИХ