Алдарт эхчүүдэд одон гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн төлөөлөл болох 21 эхэд өнөөдөр "Алдарт эх" нэг, хоёрдугаар одон гардуулав.

"Алдарт эх" нэгдүгээр одонгоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Борхүүгийн Нина, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн Махбалын Байгаль, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Затияны Бахатгуль, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Борисын Ундраанарыг,

"Алдарт эх" хоёрдугаар одонгоорБаянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Дөрвөнжингийн Саруулбаясах, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Бавуудоржийн Ариунтунгалаг, Баянгол дүүргийн4 дүгээр хорооны иргэн ДаваажавынСандуйжав, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн Төмөрбаатарын Оюунханд, Баянгол дүүргийн5 дугаар хорооны иргэн Хуваагийн Батцэцэг, Баянгол дүүргийн8 дугаар хорооны иргэн Нямсүрэнгийн Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн6 дугаар хорооны иргэн Даваасамбуугийн Эрдэнэтуяа, Чингэлтэй дүүргийн6 дугаар хорооны иргэн Зандангийн Мягмарзаяа, Чингэлтэй дүүргийн17 дугаар хорооны иргэн Жадамбын Булгансайхан, Налайх дүүргийн 7 дугаар хорооны иргэн Энхтайваны Мөнхзаяа, Сүхбаатар дүүргийн6 дугаар хорооны иргэн Мөнхцогтын Дэлгэрсайхан, Сонгинохайрхан дүүргийн6 дугаар хорооны иргэн Ганхуягийн Гүррагчаа, Чингэлтэй дүүргийн1 дүгээр хорооны иргэн Долгорсүрэнгийн Цэнджав, Сүхбаатар дүүргийн7 дугаар хорооны иргэн Амангельдийн Туул, Сонгинохайрхан дүүргийн32 дугаар хорооны иргэн Нямцэрэнгийн Эрдэнэбилэг, Баянгол дүүргийн5 дугаар хорооны иргэн Жавзандуламын Солонго, Сүхбаатар дүүргийн1 дүгээр хорооны иргэн Эрдэнэбатын Хишигсайхан нарыг тус тус шагналаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Алдарт эх” одон гардуулж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ээжүүд ээ,

Эхийн алдар одонгоо гардан авсан хүндэт ээжүүд Та бүхэнд болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг инээд хөөрөөр дүүрэн тэмдэглэж буй ээжүүд, хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэж, сайны ерөөл өргөн мэндчилье.

Монголчууд улам олуулаа болох бэлгэ ерөөл биелэн оршиж, бид 2015 онд өсөн нэмэгдэх ховор заяанд төрсөн гурван сая дахь иргэнээ угтан авлаа. Энэ бол манай түүхэнд тохиосон тэмдэглэлт үйл явдал болсон билээ. Эх орон, эрх чөлөөний эзэд болж төрсөн хөвүүд, охид маань эрдэм ухаан төгс, зориг золбоо төгөлдөр сайн хүн болж, Монголын нэрийг даянд дуурсгана гэдэгт итгэж байна.

Монголын бахархалт түүх, уламжлал, хөгжил дэвшил бүхэн монгол эхчүүд, эмэгтэйчүүдийн оюун билиг, эрдэм ухаан, хичээл зүтгэл, оролцоо санаачилгатай салшгүй холбоотой юм. Монгол бүсгүйчүүд эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах, өрх гэрээ сайн сайхан байлгахад бүхий л сэтгэл зүрхээ зориулж амжилт ололтыг түүчээлсээр байна.

Эхийн хайранд эх дэлхий амгалан оршдог. Монгол эхчүүдийн хайр энэрэл, ивээл өршөөл, сургааль билиг бол монгол хүн бүрийн ямагт санаж явах учиртай судар юм. Бид ээжүүд, хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалахын төлөө улам их хичээж ажиллах болно. Монгол хүүхэд бүр инээж, аз жаргалтай өсөн өндийх ёстой.

Шагнал гардаж авсан ээжүүддээ дахин чин сэтгэлийн баярын мэнд хүргэж Та бүхний гэр бүл, үр хүүхдэд хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын үрс маш олон болох болтугай” гэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ