Ж.Батзандан гишүүн тойргийнхоо хүүхэд багачуудыг баярлуулав

“Олон улсын хүүхдийн эрхийн өдөр” буюу Хүүхдийн баярыг манай улс90 дэх жилдээ тэмдэглэж байна. Хүүхдийн баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх, Налайх дүүргийнхүүхэд багачуудыг баярлуулж гарын бэлгээ гардуулжээ.
Тэрээр хэлэхдээ “Хүүхэд бол ирээдүйн их эзэд, хөгжлийн үр үндэс.
Тийм ч учраас төр засаг, эцэг эхчүүд бид ирээдүйн хойч үе болсон хүүхэд багачуудаа хайрлан хамгаалж, хөгжиж дэвшихэд нь онцгой анхаарч байх ёстой” хэмээн урмын үгээр мялаасан байна.

М.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ