Хүүхдүүдэд кино үзүүлж баярлууллаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Баянзүрх дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас ихээхэн анхаарал тавин хүүхдүүдээ баярлуулдаг байна. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд улаан бурхан өвчний дэгдэлт өндөр байгаа учраас уг өвчний тархалтаас сэрэмжилж, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас олныг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаас түтгэлзэж байгаа.
Тиймээс Олон улсын Хүүхдийн баярыг угтаж Баянзүрх дүүргийн Засаг дарга санаачлан Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ Ерөнхий боловсролын сургуулийн2000 гаруй сурагчид кино үзүүлэх, мөн бага насны хүүхдүүддээ хороо тус бүр дээр нь хүлээн авч гарын бэлэг гардууллаа. Дүүргийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын 21 сургуулийн 2100 хүүхэд, мөн хөгжлийн бэрхшээлтэй 200 хүүхэд “Тэнгис” кино театрт “Дийлдэшгүй 108 баатар” киног үзсэн бол 0-6 насны багачууд харьяа хороон дээрээ очиж баярынхаа бэлгийг авч, баярлалаа.
Мөн Баянзүрх дүүргийн дарга санаачлан дүүргийн Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл, Соёлын ордноос хамтран зохион байгуулсан “Бяцхан зүрх” арга хэмжээнд 28 хорооны төлөөлөл болох 400 хүүхэд оролцсон байна.
“Бяцхан зүрх” арга хэмжээнд хүндэтгэл үзүүлэхээр Монгол аялгуу, Их Монгол-2 хамтлаг, 116 дугаар сургуулийн сурагч А.Сайханцэцэг, н.Ариунзаяа, 55 дугаар сургуулийн сурагч Б.Бадамжунай нар авьяасаа үзүүлэн найзуудаа баярлууллаа. Түүнчлэн уг арга хэмжээнд оролцохоор Бөязүрх дүүргийн алсын хороо болох 23, 20, 28, 11 дүгээр хорооны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалж Хюньдай Соната маркын автомашин сонирхогч “New EF “ группийн залуус өөрсдийн машинаараа хүргэж ирж, буцааж гэрт нь хүргэж өгч туслан халуун сэтгэлийн дэмжлэг үзүүлжээ.
Дашрамддурдахад, Баянзүрх дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй 8112 иргэн байдгийн 25 хувь нь буюу 1126 хүүхэд хэмээн бүртгэгдсэн байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ