Хөлөө тайруулсан Арго багшийн маань бие хүнд байна

Өнөө цагийн Монгол улсад олноо танигдсан эрхэм гэвэл Арго багшийг л хэлэх бизээ. Үнэхээр ч тэр хүнийг танихгүй хүн гэж Монголд ховорхон. Ёстой л амтай болгон тэр хүний тухай сайнаар, саараар ч ярьдаг боловч ойр дотно мэдэх хүмүүс нь түүнийг цагаан цайлган сэтгэлтэй олны төлөө гэсэн жинхэнэ монгол эр хүн хэмээн ярьдаг.

Харамсалтай нь Арго багшийн маань биеийн байдал тааруухан байгаа тухай мэдээ ирлээ.

Тэрээр сахарын өвчний хүндрэлээс болж хөлөө тайруулсан байна. Эл мэдээллийг авсан зарим иргэд Арго багшид туслах хандивын аянг хүртэл зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ