“Алдарт” 16 дугаар байрны үнэ 15 сая төгрөг

Та суурь нь хазайсан гэх байр худалдаж авах уу? Таны түрээслэсэн байр гэнэт удахгүй нурна гэж таныг сандаргажбуудалд шилжүүлэн нэг сарын туршид байрлуулсан бол та байрныхаа сарын түрээсийн төлбөрөө түрээслүүлэгч буюу байрны эзэнд өгөх үү. Эсвэл тэр байрнаас даруй нүүх үү? …

Нэгэн сонирхолтой хэрэг та бидний нүд, чихэнд хүрээд амжсан. Тэр нь байгалийн гамшигтай энэ зэрэгцэхүйц байшин нурна гэх мэдээлэл. 48 айл буюу 244 хүнийг Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 16-р байрнаас нүүлгэн шилжүүлж сар гаруй хугацаанд буудалд байрлуулж хэсэг хугацааны дараа“та эргээд гэртээ орж болно” гэх “тэнэг” ч гэмээр үйл явдал.

“Би Жи Би Жи” компаний 18 давхар барилгын ажил 2014 оны есдүгээр сарын 22-оос эхэлсэн. Харин энэ хугацаанаас хойш долоон сарын дараа буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 22-нд гэнэт байр нурахаар болов. Тухайн үед манай төрийн удирдлагууд гэнэт ухаан орсон нь тэр. Ухаан ормогцоо байрны бүх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийн зэрэгцээ өдрийн гурван хоол өгч “Эрхэс”, “Стар”, “247” зэрэг хэд хэдэн зочид буудалд байрлуулав. Энэ бүх зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргажээ.

Үер, гал түймэр, зуднаас бусад байгалийн гамшиг тэр болгон тохиогоод байдаггүй манай оронд “хазайсан” гэх байшин удахгүй нурах бөгөөд байгалийн гамшигт тооцогдон онцгой байдал зарлаж, нүүлгэн шилжүүлэлт хийсэн. Дээдсүүдийн саваагүй, баатарлаг аврагч ч гэмээр юм уу судалгаагүй хийсэн нүүлгэлтээс хэчнээн иргэн хохирсон бол. Нийслэлийн Баянгол дүүргийн 14-ээр хороонд орших 12 давхар 16-р байранд нийт 48 айл бий. Эдгээр айлын 30 нь өрөөгөө түрээслүүлж амжиргаагаа залгуулдаг. Өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, хөгшин, залуу зэрэг нийт 244 хүн өөрсдийнхөө гэрийг орхин гарахаас аргагүйд хүрчээ. Мэдээж муу мэдээ дуулгасан байрыг хэн худалдаж авах билээ. Байраа зарж бизнес эхлүүлэх гэж буй. Өвчтэй аавынхаа эмчилгээний төлбөрийг байраа зарж төлөх гэж байсан залуухан хос ч өнөөдөр асуудалд орсон байна. Байгалийн гамшиг битгий хэл ямар ч хор уршиггүй мөрөөрөө л баригдаж байсан барилгыг үндэслэлгүй зогсоож хажууханд байрласан 16-аар байрыг нурна гэх хөөсөрсөн мэдээлэл нийтэд хүргэж бүхэл бүтэн 48 айлын үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлнэ гэдэг гэмт хэрэг биш гэж үү. Харин манай хотын дарга Э.Бат-Үүл “Хууль, дүрэм, журам зөрчсөн газрыг төрийн байгууллагууд хаацайлсаар нэг нь үүрэг өгч, нөгөөх нь зөрчдөг, тэр үйлдлийгхяналтын газар нь мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг нөгөө л нэг байдал яг энэ асуудал дээр бодитоор харагдаж байна. Тиймээс иргэдийг сэтгэл санаа, эд материалаар хохирооход хүргэсэн эрх бүхий албан тушаалтнуудыг тогтоож хариуцлага тооцно” гэсэн.

Үргэлжлэлийг эндээс ...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ