Энрике тоглолтон дээрээ гэмтжээ

Испанийн алдарт дуучин, өдгөө 40 настай Энрике Иглесиас өнгөрсөн бямба гаригт Мексикийн Тижиуанад тоглолтоо хийжээ. Тэрээр тоглолтынхоо үеэр зураг авалт хийхэд ашиглагддаг бичил хэмжээний нисдэг төхөөрөмж /дрон/-ийг гараараа барих гэж оролдож саваагүйтэв. Харамсалтай нь төхөөрөмжийн буруу газарт нь хүрснээс болж хуруунуудаа нэлээд гүн зүсүүлсэн байна.
Гэсэн ч тэрээр гэмтлээ үл ажран цустай боолттойгоо тоглолтоо дуустал нь үргэлжлүүлсэн аж. Харин тоглолтын дараа Энрике Лос Анжелест ирж мэргэжлийн эмчид ханджээ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ