Хөөсөнцөр шатсанаас болж гал гарчээ

Нийслэлийн онцгой байдлын газарт ирэх ахуйн гал түймэртэй холбоотой дуудлага буурахгүй байна. Иргэдийн сонор сэрэмж алдагдсанаас үүдэлтэй галын аюул нийслэлд нэмэгдсээр байгааг албаныхан хэлж байгаа юм.
Тухайлбал, өчигдөр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр, “Баянгол” зочид буудлын ард буюу Нэгдүгээр сургуулийн хажууд баригдаж буй барилгад гал гарсан байна. Галын дуудлага 17:49 цагт ирсний дагуу Аврах гал унтраах 10 дугаар ангийн алба хаагчид очиж, галыг бүрэн унтраажээ. Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хохирлын хэмжээ мөн одоогоор тодорхойгүй байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр гал хөөсөнцөр шатсанаас болж гарчээ. Салхины хурд ихтэй энэ үеэр гал гарсан объектоос дэргэдэх барилга, байгууламж руу дамжин асах магадлал өндөр тул иргэд, ААН байгуллагууд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ