Туркменистаны Гадаад хэргийн сайд айлчилна

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов 2015 оны 6 дугаар сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
10.28 Гадаад хэргийн яаманд хүрэлцэн ирнэ
10.30 Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов нар ганцаарчилсан уулзалт хийнэ
/Гадаад хэргийн яам, “Хоёр загал” өрөө/
Хэлэлцээний эхлэлийг сурвалжилна
10.45 Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов нар албан ёсны хэлэлцээ хийнэ
/ГХЯ-ны “Сайдын түшээ” хэлэлцээний танхимд/
11.43 Хэлэлцээ өндөрлөнө
11.45 Баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно
/“Мутрын түшээ” танхим/
12.00 Хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ
/“Мутрын түшээ” танхим/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ