Сүү, талх тээвэрлэдэг автомашин 12:00 цагт хүртэл дугаарын хязгаарлалтгүй зорчино

Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан төрийн захиргааны төв байгууллага, иргэд, мэргэжлийн холбоодоос удаа дараа ирүүлсэн байна. Иймд Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнээс өдөр тутмын хэрэгцээний сүү, талх тээвэрлэх аж ахуйн нэгж, байгууллагын зориулалтын ачааны автомашинуудыг 12:00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтаас чөлөөлөхөөр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ