Хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх Application-ууд

Гар утас, таблетын хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Зөөврийн эдгээр төхөөрөмжүүдийн боломж бололцоо бидний төсөөлснөөс ч илүү хурдацтай хөгжиж, элдэв программ нь хүмүүсийг зугаацуулж цэнгүүлэхээс гадна боловсрол, мэдлэгт нь тус нэмэр болж буй. Хүүхдийг аль болох гар утас, компьютерээс хол байлгах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж анхааруулдаг ч “iPad”-ыг хэрэгцээтэй, эерэг талаас нь ашиглах нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ технологийн дэвшлийг ашиглан мэдлэгээ нэмэгдүүлэхэд ашиглах цаг үе ирсэн гэдгийг салбарын хөгжүүлэгчид илэрхийлж байна. Их Британийн боловсролын мэргэжилтнүүд доорх application-уудыг хүүхдийн мэдлэг, сэтгэхүйд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзжээ. Ингэхдээ эцэг эхчүүд эдгээр арр-ийг хүүхдүүдтэйгээ цугтаа хэрэглэх хэрэгтэй аж.ХҮҮХДИЙН СЭТГЭХҮЙГ ХӨГЖҮҮЛЖ, МЭДЛЭГТ НЬ ТУС БОЛОХ APPLICATION-УУД:

“COLOR & DRAW FOR KIDS” – iPhone, Android үйлдлийн системтэй гар утсанд зориулагдсанд энэхүү программыг суулгаснаар таны хүүхэд элдэв зургуудыг өнгөөр ялган будаж чаддаг болох болно. Зургийн сан олон бөгөөд тус арр-ийн дараа дараагийн шинэчлэлүүдийг татахад шинэ зургууд нэмэгдэнэ.

“DISNEY PIXEL'D” – Уолт Диснейн хүүхэлдэйн зурагтай арр-ийг ашигласнаар таны хүүхэд хөдөлгөөнд зураг, жижиг хэмжээний анимэйшн хийж чаддаг болох бөгөөд хүүхдийн бүтээлч сэтгээг хөгжүүлэхэд ач тустай.

“PLAYART BY TAPOOK” – Энэ нь алдартай зурагчид болох Ван Гог, Цезаннье, Моне, Руссогийн бүтээлүүд шиг өөрийн зургаа зурах боломжийг олгох болно. Эдгээр зургаа бусдад хуваалцах боломжийг олгож өгсөн аж.

“LITTLE DIGITS” – Багачууддаа энэхүү программыг ашиглуулснаар хөгжилтэй, сонирхолтой байдлаар цифрүүдийн тухай анхны мэдэгдэхүүнтэй болох ба цэцэрлэг, сургуульд орсны дараа тооны хичээлээ бусдаас илүү хурдан сурч магадгүй юм.

“COUNTING WITH THE VERY HUNGRY CATERPILLAR” – Хүүхдийн нэрт зохиолч Эрик Карлигийн жимсний тухай ном нь улмаар математикийн сонирхолтой тоглоом болж хувирсан билээ. Энэ арр нь 2 фунт стерлингийн үнэтэй ч таны хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

“BAREFOOT WORLD ATLAS” – Газар зүйд сонирхолтой хүүхдүүдэд маш хэрэгтэй арр бол энэ юм. “Wikipedia” дээрх мэдээллийг бодвол цомхон бөгөөд дуу, дүрс, хөгжим зэргийг багтаасан бөмбөрцөг таны хүүхдийг дэлхийгээр аялуулна.

“FAMIGO SANDBOX” – Хэрэв та хүүхдэдээ “Android” үйлдлийн системтэй төхөөрөмжийг авч өгөх гэж байгаа бол уг арр нь таны хүүхдэд хэрэгцээгүй программуудыг цоожилж, хэрэгцээтэй хэдхэн программыг ашиглах боломжийг олгоно.

“YOUR FANTASTIC ELASTIC BRAIN” – Хүүхдэд шинжлэх ухааны мэдлэгийг өгөх энэхүү ухаалаг программ нь нарийн төвөгтэй шинжлэх ухааны асуултуудыг маш энгийнээр тайлбарладаг. Зураг, хөдөлгөөнт дүрс ашигласан нь номноос илүү үр дүнтэй юм.

“CLARA BUTTON AND THE MAGICAL HAT DAY” – Лондоны “V&A” музейтэй хамтран бүтээсэн уг арр бол музейн аялалын тухай өгүүлэх ба үзмэрүүдийн мэдээллийг өгдөг. Мөн сонирхолтой аялалаар хүүхдийг уйдаахгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ