1000 хүүхдийг үнэ төлбөргүй зусланд амраана

Хиргүй, тунгалаг сэтгэлтэй, юунаас чайхгүй зоригтой, аав, ээжийнхээ нөмөр нөөлөгт аз жаргалаар бялхан яваа үрсийн минь хүсэн хүлээдэг баяр болж өнгөрлөө. Хүүхэд болгон эцэг, эхдээ хорвоог гийгүүлэх нар нь байдаг болохоор хүн болгон хүүхдийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд гар сунган оролцож, сэтгэл гарган дэмждэг. Тэдний нэг бол Улс төр менежментийн академийн гүйцэтгэх захирал Э.Мөнхзул. Тэрбээр олон нийт болон хүүхэд, залууст зориулсан нийгмийн ажилд идэвхи санаачлагатай оролцдог бүсгүй.
Харин энэ удаа Э.Мөнхзул 1000 хүүхдийг “Сэлбэ” зусланд үнэ төлбөргүй амраах санаачлага гаргажээ. Багаар бодоход л хүүхдийн зусланд долоо хоног амрах төлбөр 160 мянган төгрөг байдаг. Тэгвэл нэг ч хүүхдээс мөнгө авахгүйгээр зусланд амраана гэдэг ямар том ажил болохыг уншигч та бүхэн надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа байх.
Монголтөрийн нэрт зүтгэлтэнгүүдийннэг болох Маршал Чойбалсангийн санаачилгаар байгуулагдсан Монголын анхны пионерын зуслан “Сэлбэ” Улаанбаатар хоттой хамгийн ойр төдийгүй уул, ус ургамал жигдэрсэн байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт байдаг.1000 хүүхдийг таванээлжинд хуваан зусланд үнэ төлбөргүй амраах санаачлага гаргаж,зохион байгуулагчаар ажиллаж буй Э.Мөнхзултай ярилцсанаа хүргэе.
-Ямар нэгэн хэмжүүр тогтоохгүйгээр хүүхдүүдийг үнэ төлбөргүй амраах санаачлага гаргажээ. Талархмаар сайхан ажил болох нь дамжиггүй. Хүүхдүүдээ хэзээнээс бүртгэх вэ?
-Баярлалаа. Зусланд явахыг хүсдэг ч огт явж үзээгүй 9-14 насны хүүхдүүдийг бид энэ төсөлдөө хамруулж, амраахаар шийдсэн. Учир нь зарим эцэг, эх ажилтай, завгүй, бас боломжгүйгээсээ шалтгаалан хүүхдээ тэр бүр зусланд амрааж чаддаггүйшүү дээ.Бас хөдөө хамаатан садангүй л бол хүүхдүүд нь зунжин гэрээ сахиж, байрнынхантайгаатоглож өнгөрүүлэх болдог. Зуны дэлгэр сайхан цагт долоо хоног ч атугай үеийнхээ найзуудтайгаа амарч, сонин сайхан сургалтад хамрагдана гэдэг хүүхдүүдэд чухал. Жирийн нэгэн төрийн албан хаагч, албан байгууллагын ажилтнуудын хувьд хүүхдээөндөр төлбөртэй сургалт, сургуульдявуудах боломж тэр бүр гараад байдаггүй. Ер ньхүүхдүүдээр дамжуулжашиг олох гээд “чичрээд” байх ямар байдаг юм бол. Тийм болохоор энэ хоосон орон зайг дүүргэж, хамтдаа нэгдээд хүүхдүүдээ баярлуулъя гээд “Инээж буй нархан” төслийг санаачиллаа. Зусланд амрах хүсэлтэй байгаа хүүхдүүдээ Улс төр менежментийн академийн байранд бүртгэх юм. Энэ талаар мэдээлэл авах хүсэлтэй хүмүүс 70116064, 98106064, 98096064 дугаараар холбогдож болно.
-Ийм хэмжээний мөнгө босгож санхүүжилтийг бүрдүүлнэ гэдэгбэрхшээлтэй биш үү. Олон нийт эсвэл бусад албан байгууллагаас дэмжлэг авах уу?
- Ирэх онд“Сэлбэ” зуслан үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаа. Энэойн арга хэмжээний хүрээнд бид 75 бүтээлч ажил хийхээр төлөвлөж байгаагийн эхнийх нь “Инээмсэглэж байгаа 1000 нархан” төсөл. Зусланд1000 хүүхэд амраана гэхээр өндөр зардал гарах нь ойлгомжтой. Энэ зардлынтодорхой хувийгбид өөрсдөө гаргана.Үлдсэн хэсгийг нь бид хүүхэд багачууддаа хайртайсайн санаат хүмүүст хандаж цуглуулахаар төлөвлөж байгаа. Хүүхдийн зусланд гурил будаа, чихэр, сүү, тарагнаас эхлээд юм юм л хэрэг болдог бололтой.Компаниуд ажиллагсадынхаа хүүхдүүдийг манай төсөлд хамруулах, өөрт байгаа боломжтой зүйлсээр туслах гэх мэтчилэн ачаалал болгохгүйгээр шийлэх маш олон арга байж болно. Бид бас тусалсан байгууллагуудад үнэ төлбөргүй сургалт хийж өгч болно шүү дээ. Мөнзусланд амрах хүүхдүүдээс 30 мянган төгрөгнийбүртгэлийн хураамж авна. Энэ мөнгөөр унааны зардал, амь даатгал, эмчийн үзлэгболон бусад туслах үйлчилгээнд зарцуулна.
-Танайх богино хугацааны олон төрлийн сургалт явуулдаг юм билээ. Зусланд амарч байгаа 1000 хүүхдэдээ ч бас тусгай хөтөлбөр санал болгох уу?
- Энэ арга хэмжээний цаад талд зусланг хүүхэд сатааруулдаг газар биш, нэг ч болов юм бодуулдаг, хөгжүүлдэг газар болгох, зуслангийн сургалтын хөтөлбөрт дорвитой өөрчилөлт хийхээр манай багш нар ажиллаж байгаа.Өнөө цагт ямар ч байгууллага хүн чанартай, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг ажилтанг эрэлхийлэх болжээ. Тийм бие хүнийг багаас нь хүмүүжүүлэх ёстой. Хүүхдүүдерөнхий эрдмийн мэдлэгийгсургуулиасаа,хүмүүжлийг гэр бүлээсээ авч байгаа бол хамт олонч сэтгэлгээ, бүтээлч байдлаа олон нийтийн дунд хөгжүүлдэг. Тийм болохоор бид хүүхдүүдээ энэ талаарх сургалт явуулахаас гадна тэдний хайрлаж хүндэлдэг олны танил дуучид, жүжигчдийг уулзуулж, хэрхэн амжилтад хүрсэн тухай нь яриулах зэрэг олон шинэлэг арга хэмжээнүүдийг бид төлөвлөж байгаа. Хамтдаа 1000 нарыг гэрэлтүүлцгээе хэмээн уриалж байна.
Энэ хөтөлбөрт хамрагдан хүүхдээ “Сэлбэ” зусланд амраах боломж бүх эцэг, эхийн өмнө нээлттэй байгаа. Хүүхдүүддээ цагийн зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлж, эрүүл агаарт амраахыг хүсэж байгаа бол та бүхэн Улс төр менежментийн академийн гүйцэтгэх захирал Э.Мөнхзулын санаачлан хэрэгжүүлж байгаа “Инээж буй нархан” төсөлд хамрагдаарай. Бүртгүүлэхдээ эцэг, эхийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, үзлэгийн хуудас, бүртгэлийн хураамж болох 30 мянган төгрөгтэй очиход л хангалттай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ